Аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-27 10:47:16
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг аялал жуулчлалын тулгуур төв болох зорилтын хүрээнд жуулчдыг татах зорилгоор Алунгоо эхийн сургаалийн баяр, Мөсний баяр, Цаатан фестиваль, Сарлагийн баяр, Бошлой хадны баяр, Олон ястны урлагийн наадам зэрэг арга хэмжээг хийдэг бол цаашид эвент арга хэмжээнүүдийг нэмэгдүүлэн ажиллана.
Тухайлбал Дархад иргэдийн өв соёл онцлогийг харуулсан Цасны баяр, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор уралдаан тэмцээн зэргийг Хөвсгөл нуурт зохион байгуулах, Энергийн төв, бөөгийн Онгод төв зэргийг иж бүрэн тохижуулах гэнэ. Мөн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг боловсруулан 2020 он хүртэл аялал жуулчлалын салбарт хийж хэрэгжүүлэх ажлаа нэг бүрчлэн тусгах ажээ. Аялал жуулчлал хөгжих тусам хог хаягдал нэмэгдэх, Хөвсгөл нуур орчмын газрууд бохирдох гээд сөрөг талууд байгаа учраас мастер төлөвлөгөөнд сөрөг эрсдлээс хэрхэн сэргийлэх, анхаарах асуудлуудыг тодорхой тусгана гэдгийг Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Дуламсүрэн хэлж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ