Хөвсгөл аймагт ирэх дотоодын жуулчдын тоо 25 мянгаар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт он гарсаар гадаадын 11500, дотоодын 61256 нийт 72756 жуулчин ирсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад гадаадын жуулчдын тоо 500 орчмоор буурсан бол дотоодын жуулчдын тоо 25 мянга гаруйгаар нэмэгджээ.
2016 онд тус аймагт гадаадын 11994, дотоодын 36131 нийт 48125 жуулчин ирсэн байна. Жуулчдын зонхилох нь зуны зургаа, долоон сард ихэвчлэн ирсэн байна. Цаашид гадаадын жуулчдыг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллах нь чухал байна. Өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхэд жуулчдыг тохь тухтай байлгах жуулчны баазууд тогтмол ажиллах, тусгай маршрутын дагуу унаа байнга зорчих зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа ажээ.

Б.Гантуяа