Японы элчин сайд Дархан-Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт айлчилж байгаа билээ. Тэрээр өнөөдөр “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн ИТХ-ын дарга болон байгууллагын удирдлагуудтай санал солилцлоо.
24 жилийн тэртээ тус үйлдвэр Япон Улсын туслалцаатайгаар байгуулагдсан бөгөөд Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага болох Жайкагаас мэргэжилтнүүд ирж, 10 гаруй жилийн хугацаанд үйлдвэрийн ажилчдад заавар, зөвлөгөө өгч байжээ.
Дархан хотын хамгийн том үйлдвэр, 1000 гаруй ажилчинтай тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл боломжийг судлах, үйлдвэрийн горимыг сайжруулах үүднээс 2 тал боловсон хүчин бэлтгэх, ажилчдыг нарийн мэргэжилд сургах, хуучирсан тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг асуудлуудыг хөндөн ярилцлаа.
Ингэснээр сүүлийн жилүүдэд тасалдаад байсан үйлдвэрийн ажиллагааг хэвийн болгох, дотоод боловсон хүчнээ чадавхжуулж гадны улс орнуудын мэргэшсэн боловсон хүчнийг урих, туршлага судлах боломж нээгдэх эхлэл тавигдах юм.

Л.Отгонбаатар