Эрэн хайх ажиллагааг ар гэрийнхний хүсэлтээр зогсоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд энэ сарын 17-ы өдөр осолдсон иргэн С-ийн цогцосыг эрэн хайх ажиллагаа 10 хоног үргэлжилж ар гэрийнхнийх нь хүсэлтээр 9 сарын 26-ы өдрийн 16 цагт эрэн хайх ажиллагааг зогсоолоо.
Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 16 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн Бирвааз хүртэл усаар 55 км-т эрэн хайх ажиллагааг 10 өдөр зохион байгуулсан аж.

Б.Гантуяа