Малчид бүлэг болон хамтарч хулгайн гэмт хэргээс сэргийлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-03 14:16:43
Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас малын хулгайтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор малчдыг бүлэг болон хамтран ажиллаж үр дүнд хүрэх арга хэмжээг эрчимжүүлэх тогтоол гаргалаа.
Тус аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг жил бүр нэмэгдсээр байна. Ялангуяа идэшний цаг буюу намрын улиралд илүү их гардаг тул малчид өөрснөө бүлэг болон хамтран ажиллах нь чухал байгааг хэлж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт гар утасны сүлжээ орсон нь хулгайч нарт бас нэгэн боломж болжээ. Тухайлбал: малчид гэртээ байгаа эсэхийг хоорондоо холбогдон ярьж мэдэх, бүл муутай айлын малыг хулгайлах тохиолдол гарсан байна. Иймээс малчид хоршин бүлэг болж зөвхөн өөрийнхөө малыг бус айл саахалт иргэдийнхээ малыг хамтын хүчээр хамгаалах нь чухал байгаа ажээ. Хамтран ажилласан малчдын бүлгийн ажлыг жил бүр үнэлж дүгнэн үр дүнд хүрч байгаа сайн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлж урамшууллын хөрөнгийг аймгийн төсөвт тусган ажиллах ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ