ОХУ, АНУ хоёрт харилцаагаа хэвийн болгох найдлага байгаа гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-10-04 10:00:07
МОСКВА, 4 октября. /ТАСС/. ОХУ, АНУ-ын харилцаанд зохиомлоор үүсгэсэн мухардмал байдлыг арилгаж, бие биеийн эрх ашгийг хүндэтгэн харгалзах замаар харилцаагаа хэвийн болгох найдлага байгаа хэмээн Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров үзэж байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
“Гэхдээ хоёр талын харилцааны ирээдүй зөвхөн манай талаас хамаарахгүй мөн Америкийн талаас шалтгаална. Орос-Америкийн харилцаа одоогийн ийм хамгийн тааруу түвшинд хүрсэн явдалд Оросын тал буруугүй билээ. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргааны хоёр талын хамтын ажиллагааны суурийг эвдсэн бодлогын шууд үр дагавар юм” гэж Оросын гадаад хэргийн сайд “Asharg al-Awsat” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
Харилцан хүндэтгэх болон бие биеийн эрх ашгийг харгалзах зарчмын үндсэн дээр харилцаагаа сайжруулах арга замыг АНУ-ын шинэ засаг захиргаатай хамтран эрж хайхад ОХУ бэлэн байгааг Сергей Лавров нотлов.

Л.Батбаяр
Холбоотой мэдээ