"Yahoo” компанийн 3 тэрбум хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан болохыг илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Анадолу/. “Yahoo” компани жилийн өмнө нэг тэрбум хэрэглэгчийн мэдээлэл кибер халдлагад өртөж алдагдсан тухай мэдээлж байсан бол 2013 онд болсон кибер халдлагаар тус компанийн бүх 3 тэрбум хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан болохыг мягмар гарагт мэдээллээ.
Өнгөрсөн 6 дугаар сард харилцаа холбооны тэргүүлэгч "Verizon" компани “Yahoo” компанийг худалдан авч "Verizon" компанийн хувьцаа эзэмшигч “Oath” компанийн нэг салбар болгосон юм. Тус компаниас гаргасан мэдэгдэлд “Yahoo” компанийн бүх хэрэглэгчийн мэдээлэл 2013 оны 8 дугаар сард хулгайлагдсан болохыг нотолжээ.
Уг мэдэгдэлд “"Verizon” компани “Yahoo” компанийг худалдан авч нэгтгэх явцдаа гадны мэргэжлийн шинжээчдийн тусламжтайгаар шинэ мөрдөн шалгах ажиллагаа явуулж, энэ хэргийг шалгасан бөгөөд 2013 оны 8 дугаар сард “Yahoo”-гийн бүх хэрэглэгчийн мэдээлэл хулгайд алдагдсан болохыг бид тогтоосон" гэжээ.
Мэдээлэл нь алдагдсан хэрэглэгчид рүү и-мэйл илгээн мэдэгдэж байгаа ажээ. Хэрэглэгчдийн нууц үг, төлбөрийн картны мэдээлэл, банкны дансны мэдээлэл алдагдаагүй нь мөрдөн шалгах явцад тогтоогдсон байна.

Х.Сарнай