Мароккод хар тамхины эсрэг арга хэмжээ явуулсны дүнд 2.5 тонн хар тамхи хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-10-05 12:50:53
КАСАБЛАНКА. /АП/.  Марокко улсын 3 хотод явуулсан хар тамхины эсрэг цагдаагийн ажиллагааны үеэр 13 хүнийг баривчилж, 2.5 тонн түүхий кокайн буюу хар тамхи хурааж авсан байна гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдсэн байна. 

Атлантын эргийн Шихират, Боузника болон Газар Дундын тэнгисийн эрэг дээрх хот болох Надор зэрэг суурингаас хар тамхи хурааж авсан байна гэж Мароккогийн шүүх, мөрдөн байцаах төв товчооноос лхагва гарагт мэдээлжээ

Цагдаа нар машин техник, их хэмжээний буу зэвсэг болон 480 мянган ам.доллар бэлнээр хурааж авчээ. Тухайн хэргийн сэжигтнүүд нь Мароккогоос гаралтай голланд, испани иргэд байсан байна. Тухайн хар тамхины сүлжээний гол толгойлогч гэж үзэж байсан 2 хүнийг өмнө нь болсон баривчилгааны үеэр саатуулж байжээ. 

Кокаиныг 2013 оноос хойш Мексик болон Венесуэлиэс зөөн Мароккод авчран тус улсад болон өөр бусад улсад дамлан зардаг байжээ. Олон жилийн туршид Мароккогоор дамжин Европ руу хар тамхи зөөвөрлөдөг байсан бол харин одоо уг улс руу шууд хар тамхи нийлүүлэх явдал улам өсч байна.

Х.Сарнай 

 
Холбоотой мэдээ