Обама Иранд авсан хоригийг сунгав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иранд авсан хориг арга хэмжээг нэг жилээр сунгасан тухай Цагаан ордон мэдээлэв.
“Манай улсын Ирантай хийж буй харилцаа хараахан хэвийн болоогүй байна. Энэ шалтгаанаар Ирантай холбоотой 12170 дугаар зарлигт тусгасан үндэсний онц байдлын дэглэмийг үргэлжлүүлэх нь чухал гэж шийдлээ” хэмээн Обама мэдэгджээ.
Иран болон олон улсын хамтын нийгэмлэг хооронд байгуулсан холбогдох гэрээний хэрэгжилтээс хамааран цөмийн хөтөлбөртэй нь холбоотой хориг арга хэмжээг цуцлах ёстой байсан хэдий ч тус улс “терроризмыг дэмждэг”, мөн Тегераны пуужингийн хөтөлбөр зэрэг бусад хэд хэдэн шалтгаанаар АНУ хориг арга хэмжээгээ хэвээр үлдээсэн байна.
Д.Жаргал