УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-09 16:40:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй нь.

УИХ-ын дэгээр бол даваа гарагт УИХ дахь намуудын бүлэг хуралддаг. Гэвч тус намын бүлэг Шадар сайд болон Засгийн газрын 13 сайдын нэрсийг хараахан тодруулж дуусаагүй, одоогоор зөвшилцөж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Засгийн газрын сайдуудыг энэ долоо хоногт багтаан томилох чигтэй буй. Иймд МАН-ын бүлэг сайд нарын нэрсийг эцсийн байдлаар тохирч байж бүлгийн хуралдаанд оруулж ирэх төлөвтэй байна. Бүлгийн хуралдааны дараа Удирдах зөвлөл эл асуудлыг мөн хэлэлцэх ба удаад нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөх юм. Эцсийн дүнд УИХ-ын чуулганы хуралдаанаас шинэ сайд нарыг томилох тул уг бүлэг яаравчлах шаардлага үүсээд байна.
 
Б.Туул
Холбоотой мэдээ