Төсөлд хамрагдсанаар иргэдийн орлого хэд дахин нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Өнгөрсөн оноос хэрэгжиж байгаа "Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл" сумдын иргэдэд Эргэлтийн сангаасаа бичил зээл олгосноор нутгийн иргэдийн орлогоо нэмэгдэх болжээ.
Тэдний нэг нь Хатгал тосгоны иргэн Ш.Дүүжий өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр тус төслийн эргэлтийн сангаас 6 сая төгрөгийн зээл авч тоног төхөөрөмж худалдан авчээ. Тоног төхөөрөмжтэй болсноор цагаан идээний борлуулалт 5-6 дахин нэмэгдэж зуны улиралд 18 сая төгрөгийн орлого олжээ. Тэрээр тогтмол 5 хүнийг ажлын байраар ханган сүүг ариутган иргэдэд хүргэх, цөцгийг ялган тос хийж, хэв ашиглан ааруул ааруул тосыг үйлдвэрлэж байгаа бөгөөд төслийн үр дүнд иргэдийн орлого нэмэгдэж буйг хэлж байлаа.
Тус төсөл хэрэгжиж байгаа Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр Цагаан-Үүр, Ханх, Ренчинлхүмбэ сум, Хатгал тосгонд энэ оны зургадугаар сард байгуулагдсан нутгийн иргэдийн удирдлагатай зээлийн эргэлтийн сангийн Зээлийн хорооны шийдвэрээр нийт 33 бичил бизнесийн санаачлагыг дэмжиж 63 сая 760 мянган төгрөгийн зээлийг олгоод байгаа ажээ.

Б.Гантуяа