Золбин нохой устгалыг амралтын өдрүүдэд тогтмол явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс золбин нохой устгалын ажлыг амралтын бямба, ням гарагт тогтмол хийж байхаар болжээ.
Мөрөн сумын иргэдийн өмнө жилийн 4 улиралд тулгамддаг асуудлын нэг золбин нохойн асуудал юм. Ялангуяа өвлийн улиралд эрт харанхуй болдог учраас хүүхдүүд сургуульдаа явах, гэртээ ирэх үед золбин нохойд хөөгдөх, хазуулах тохиолдол эрс нэмэгддэг гэнэ. Иймээс энэ сарын 7-оос эхлэн амралтын он дуустал амралтын өдрүүдэд нохой устгалын ажлыг тогтмол хийж эхэлжээ. Зөвхөн өнгөрсөн бямба, ням гарагт 58 нохой устгасан байна. Харин он гарсаар 680 орчим золбин нохойг устгаж тусгай бэлтгэсэн нүхэнд сэг зэмийг хийж булж байгаа ажээ.
Тусгай пайзтай гэрийн тэжээвэр нохойг устгахгүй гэж байгаа боловч иргэд тогтмол уяж байхгүй бол устгалд хамрагдах эрсдэлтэй гэнэ.

Б. Гантуяа