Гал унтраах техникийн олон төрөлт тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2017-10-12 18:25:36
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Гал унтраах техникийн олон төрөлт спорт/ГУТОТС/-ын “Дэлхийн аварга” шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн багийн бүрэлдэхүүнд орсон Дарханы тамирчдыг Засаг даргын орлогч А.Түвшинбат хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

Манай улсын Онцгой байдлын албаны багийн гишүүдийн бүрэлдэхүүнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч О.Батсайхан, Гал түймэр унтраах 22 дугаар ангийн аврагч гал сөнөөгч ахлагч Г.Гантулга нар багтсан юм.
Тэдний амжилтыг үнэлэн ахлах дэслэгч О.Батсайханыг “Найрамдлын Дархан” тэмдгээр, ахлагч Г.Гантулгыг Аймгийн Засаг даргын жуух бичгээр шагналаа. 

Тэмцээнд амжилттай оролцсон Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч О.Батсайхан хугацааны өмнөх ахлах дэслэгч цолоор шагнуулсан юм. О.Батсайхан нь энэ спортын олон улсын хэмжээний мастер, улсын дээд амжилтыг эзэмшдэг тамирчин ажээ. Мөн ахлагч Г.Гантулга нь  ГУТОТС-ийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Алтан медалийн эзэн болсон  байна. 

ГУТОТС-ын “Дэлхийн аварга” шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн Турк Улсын Измир хотноо энэ оны есдүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд болсон болсон юм.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ