Өмнөд Солонгос болон АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгос болон АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхэн Солонгосын хойг орчмын усанд өнөөдрөөс тав хоногийн хамтарсан сургуулилт хийж эхэлсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.
Умард Солонгос далай тэнгисээр өдөөн хатгасан ажиллагаа явуулсан тохиолдолд хариу арга хэмжээ авахад бэлтгэлтэй байх зорилгоор талууд энэ сургуулилтыг хийж байгаа аж. Сургуулилтад хоёр талаас нийтдээ 40 орчим байлдааны хөлөг онгоц, тухайлбал АНУ-ын талаас “Рональд Рейган” нисэх онгоц тээгч хөлөг онгоц оролцож байна.
Хамтарсан цэргийн сургуулилтыг Пхеньян эсэргүүцэн өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй учир Өмнөд Солонгос болон АНУ-ын зэвсэгт хүчний зүгээс Умард Солонгосыг нухацтай ажиглаж байгаа аж.

Г.Доржханд