Нэг хүн амь алдаж, хэргийн газраас зугтсан хоёр хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-16 16:03:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ сарын 14,15-ны амралтын өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 652 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 452 дуудлага бүртгэгджээ.  Осол хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, 28 хүн гэмтэж бэртсэний 4 нь бага насны хүүхэд байв.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 88 жолоочийг илрүүлэн саатууллаа. Зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 19 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн хоёр, онхолдсон нэг осол тус тус бүртгэгдсэн бөгөөд  осол, хэргийн газрыг орхиж явсан хоёр тохиолдлыг шуурхай эрэн сурвалжилж байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 4, зорчигч хоёр, явган зорчигч нэг, зорчигч  байжээ. Зарим хэргийг тодруулбал, ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж “Оргил center” дэлгүүрийн замд  "T.Mark 2" маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Г-г мөргөж амь насыг нь хохироосон бол СХД-ийн нутаг Орбитын зам, Номин агуулах худалдааны төвийн баруун урд замд  "H.Grace" маркийн автомашины жолооч М нь амины "Istana- маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын 9 хүн гэмтсэн  осол, хэргийг шалгаж байна. Дээрх дуудлага, мэдээллийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага, мэдээлэл 13,2 хувиар, үүнээс ослын шинжтэй дуудлага 18 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 38 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байгаа боловч гэмтсэн хүний тоо 3,7 хувиар өссөн байна гэж ЗЦА-аас мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ