"Монгол бахархлын өдөр"-ийн хүчит бөхийн барилдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-12 14:46:35

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд цагаас эхэллээ.

Уг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх хурд хүч, уран мэхээ уралдуулж байна.

Барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн шагнал-"Чингис хаан" одонтнууд үзэн сонирхож байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ