Ажил идэвхтэй хайх нь багасчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/.Амйгийн хэмжээнд энэ эхний есөн сарын байдлаар идэвхтэй ажил хайгч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь ажлын байрны олдоц хомс, дээд мэргэжил шаардсан болон ажил хайгч өөрөө идэвхгүй болсноос үүдэлтэй гэж тайлбарлаж байна.
10 дугаар сарын нэгний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 947 ажилгүй иргэн байгаагийн 50.5 хувь нь буюу 478 нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 98.4 хувь нь боловсролтой байгаагийн 213 нь дээд, 61 нь тусгай дунд, 612 бүрэн болон бүрэн бус дунд, 46 нь боловсролгүй хүмүүс байна.
Оны эхний есөн сард аймгийн хэмжээнд 547 ажлын байр шинээр бий болжээ. Сумаар нь харвал Эрдэнэбулган суманд 145, Ихтамир, Эрдэнэмандал, Төвшрүүлэхэд 40-48, бусад сумдад 4-25 ажлын байр шинээр гарчээ.

Б.Гэрэлт-Од