Увсын эмэгтэйчүүд улс төрд манлайлна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 20:23:54

“Либериал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гийн Увс аймаг дахь салбараас гишүүн эмэгтэйчүүдийнхээ дунд улс төрд хэрхэн манлайлах тухай сургалт зөвлөлгөөн хийсэн байна.

Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг дөрвөн намын төлөөлөл болон нам бусчууд, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид гэх мэт 30-аад эмэгтэйчүүд зөвлөлгөөнд хамрагджээ. Энэ үеэр аймаг орон нутгийнхаа хөгжлийг хэрхэн яаж урагшлуулах, үүнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо ямар байх талаар ярилцсан байна. Өмнө нь “Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр энэ сургалт явагдаж байсан бол энэ удаад “Хүний эрх, жендер, сайн засаглал” сэдвээр зохиогджээ. Дараагийн шатны хоёр сургалт нь “Сонгууль ба эмэгтэйчүүд”, “Шат шатны хуралд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” гэсэн сэдвээр үргэлжлэх аж.

“Монгол Улсын хэмжээнд Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Үүнийг Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, НҮБ-ын “Жендер эмэгтэйчүүдийн сан” хамтран хэрэгжүүлдэг. Энэ төсөл маань шат шатны шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх, тэднийг чадваржуулах, мэдлэгжүүлэх гол зорилготой бөгөөд манай аймагт ч гэсэн боломжийн хэмжээнд хэрэгжиж байна” хэмээн тус байгууллагын Увс аймаг дахь салбарын тэргүүлэгч гишүүн Г.Ууганбаяр онцоллоо.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ