Инженерийн хийцтэй 24 худаг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 23:05:16

Говь-Алтай аймагт мал сүрэг усалж ундаалах гол, горхи, булаг шанд харьцангуй цөөхөн байдаг болохоор худаг усны хэрэгцээ их байдаг. Иймд жил бүр нэн шаардлагатай газруудыг эрэмбэлэн сонгож бэлчээр нутгуудыг усжуулах худгуудыг гаргадаг байна.

Тус аймаг өнгөрөгч онд улсын төсвийн хөрөнгөөр 12 инженерийн хийцтэй худаг, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-өөр 3 худаг гаргасан бол энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 5 инженерийн хийцтэй худаг, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-өөс 4 худаг гаргаж ашиглалтад хүлээн авсан байна. Энэ нь цас ороогүй үед ашиглаж чаддаггүй байсан ихээхэн бэлчээр нутгийг ашиглах боломжтой боллоо.

                                                                                           Говь-Алтай аймаг Ш.Цоодол
 

 

Холбоотой мэдээ