Гамшгаас хамгаалах команд штабын сургууль болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-20 15:35:14
Архангай /МОНЦАМЭ/. Архангайн аймагт энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулах гэж байна. Энэхүү команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн ОБГ-аас албан байгууллагууд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд болон удирдах албан тушаалтнуудад мэдээлэл өгөх сургалтуудыг шат дараатай хийсээр байгаа юм.

Энэ арга хэмжээ нь цаашдаа аймгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, бие бялдрыг хөгжүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдал, жигдрэлтийн дадлага сургуулийг зохион байгууллаа.

Энэхүү сургуулийг зохион байгуулснаар аливаа гамшиг ослын үед бэлэн байдал дээшлэх, мэдлэг чадвар сайжрах ач холбогдолтой юм.

Архангай аймагт 2012 онд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт хийж, аймгийн бүх иргэдийг оролцуулж байсан юм.

Б.Гэрэлт-Од
 
Холбоотой мэдээ