Хөдөлмөр, халамжийн мэргэжилтнүүдийг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-22 13:34:04
Дорнод /МОНЦАМЭ/ Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зүүн бүсийн сургалт Дорнод аймагт болж өнгөрлөө. Сургалтыг ХХҮЕГ, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн ХХҮГ-аас зохион байгуулсан юм.
Дорнод аймгийн Чойбалсан хотын нутгийн удирдлагын ордоны сургалтын танхимд болсон уг сургалтад гурван аймгийн ХХҮГ-ын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн 93 албан хаагч оролцлоо. Тэд хоёр өдрийн турш хөдөлмөрийн харилцааны талаарх ойлголт, өрхийн үнэлгээнд суурилсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, мэргэжлийн ёс зүй зэрэг 12 төрлийн хичээл үзэж, онол арга зүйн мэдлэгээ бататгаж, ур чадвараа дээшлүүлсэн байна. Дээрх хичээлийг ХНХЯ-ны мэргэжилтнүүд болон Хөдөлмөр эрхлэх газрын мэргэжилтнүүд зааж, хөдөлмөр халамжийн талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулж, мэдлэгийг нь бататгажээ.  

Мөн энэ үеэр спортын нөхөрсөг тэмцээн болж, Дорнод аймгийн хамт олон тэргүүн байр эзэлжээ.

Д.Дэлгэрмаа 
Холбоотой мэдээ