Туялзуур сэлэмчид 3 хотод шилдгүүдээ тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТТуялзуур сэлэмний хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн нэгдүгээр шатны тэмцээн гурван хотод энэ амралтын өдрүүдэд болж шилдгүүдээ тодруулна.
Монголын туялзуур сэлэмний холбооноос анх удаагаа зохион байгуулах тус тэмцээн нь 11 дүгээр сарын 14-ны бямба гарагт Эрдэнэт (Хангарьд спортын ордонд), Багануур (Уурхайчин спортын ордон)-т нэгэн зэрэг зохион байгуулна.
Харин 11 дүгээр сарын 15-ны ням гарагт Улаанбаатар хотноо Хаан банкны театрт болох юм. Эдгээр тэмцээнээс шалгарсан Эрдэнэт, Багануурын тус бүр 4 эрэгтэй, 2 эмэгтэй, Улаанбаатар хотын 8 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин 12 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо болох 2015 оны төгсгөлийн “Гран при” тэмцээнд ур чадвараа сорих эрхээ авах юм.
Д.Өлзий