Гэрчилгээгүй малыг саатуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 13:28:57

Баян-Өлгий аймагт хөдөө орон нутгаас аймгийн төвд борлогдохоор ирсэн малд хатуу хяналт тавьж байна.

Энэ хяналтыг цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран гүйцэтгэж байгаа тухай үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын тасгийн дарга Б.Нургулан, цагдаагийн газрын ажилтан Б.Хайрылыс нар ярихдаа,

-Хөдөө сумуудад мал эмнэлгийн наян нэгэн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Борлуулах малыг малчид мал эмнэлгийн үзлэгт хамруулаад, тэд нараас тодорхойлолт болон багийн засаг даргаас гарал үүслийн гэрчилгээ авсаныхаа дараа л аймгийн төв рүү оруулах буюу дуртай хүндээ зарах журамтай. Үзлэгт оруулах бод мал бүр 100, бог 80 төгрөгийн хураамжтай. Гэрчилгээний үнэ 500 төгрөг. Малын хулгай болон халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс Өлгийд орж ирэх зургаан чиглэлийн зам дээр болон малын зах дээр өдөр шөнөгүй хяналтын хэсгүүд ажиллаж байна гэж мэдэгдээд, бүрэн баримт бичигтэй мал худалдан авахыг олон түмэнд сонордууллаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ