Олон улсын унадаг дугуйн уралдаанд монгол тамирчин түрүүлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭКУНЬМИН. /Xinhua/ 2015 оны "Үзэсгэлэнт Юньань" олон улсын "Гранфондо" унадаг дугуйн их наадмын хоёр дахь шатанд Монголын "Аттила" багийн тамирчин Т.Төгөлдөр түрүүлж, шар өмсгөлийн эзэн боллоо.
Төгөлдөр хоёрдугаар шатыг 4 цаг 26 минут 41 секундын амжилтаар тэргүүлсэн бөгөөд ням гарагт болсон нээлтийн шатанд ч "Аттила" баг түрүүлсэн байна. Хоёр дахь шатны 174 км-ийн уралдаан Ни-йр талбайгаас эхэлж, Юйси хотын Ансан зочид буудалд дууссан юм.
“Их хэцүү байсан ч би түрүүллээ. Энэ ялалт манай багт маш чухал. Бид ялах гавьяа байгуулсан” гэж Төгөлдөр хэлсэн байна.
АНУ, Итали, Монгол, Финланд, Мексик зэрэг 29 улсын 1000 гаруй тамирчин 2015 оны "Үзэсгэлэнт Юньань" олон улсын "Гранфондо" унадаг дугуйн уралдаанд оролцжээ.
Х.Аминаа