Өмнөговийн гурван сумын эрүүл мэндийн төв шинэ авто машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-30 19:52:45

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханхонгор, Сэврэй, Булган сумын  эрүүл мэндийн төв шинэ авто машинтай боллоо.

Аймгийн Засаг даргын "Бид хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрт түргэн тусламжийн автомашины тоог нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг илүү сайжруулна гэж заасан. Энэхүү зорилтын хүрээнд дээрх гурван сумын эрүүл мэндийн төвүүдэд шинэ фургон маркийн автомашин гардуулан өглөө.

2017 онд эрүүл мэндийн салбарт нийт 11 автомашин шийдэж өгсний тавыг нь Эрүүл мэндийн яамнаас шийдсэн бол зургааг нь аймаг орон нутгаас шийдвэрлэснээр иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан ажиллаж байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ