Манафорт гурван өөр паспорт эзэмшдэг байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-01 17:25:27
МОСКВА. /РИА Новости/. Дональд Трампын сонгуулийн штабын дарга асан Пол Манафорт өөр өөр дугаартай гурван ширхэг паспорт эзэмшдэг байсан тухай АНУ-ын шүүх байгууллагын баримт бичигт дурдсан байна гэж РИА Новости агентлаг мэдээлэв.  

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Манафорт АНУ-ын паспорт авахаар 10 удаа өргөдөл гаргажээ. Одоогоор түүнд өөр өөр дугаартай АНУ-ын паспорт гурван ширхэг байна. Мөн тэрээр 3 дугаар сард хуурамч нэр ашиглан гар утасны дугаар болон цахим шуудангийн хаягт бүртгүүлжээ. Манафорт 6 дугаар сард Мексик, 5 дугаар сарын 23-нд Хятад, 5 дугаар сарын 9-нд Эквадор зэрэг орнуудад очихдоо энэ утсаа ашиглаж байжээ” гэж уг баримт бичигт тэмдэглэсэн байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ