Эрхийн бичгээр хориглоогүй бол бусад хүнсний бүтээгдэхүүнийг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-02 20:10:01
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай айл өрхөд 24 сумын 28 дэлгүүр үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр дэлгүүрүүд нь хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 275 өрхөд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх гэрээ байгуулан ажиллаж буй юм. 
Эдгээр дэлгүүрүүд нь амархан муудах болон лаазалсан, согтууруулах ундаа зэрэг долоон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг эрхийн бичгээр огт олгохгүй байх заалттай юм байна. Өнөөдрийн байдлаар гурил, будаа, элсэн чихэр, хүнсний ногоо гэхчлэн эрхийн бичгээр олгохыг хориглосон бараа бүтээгдэхүүнээс бусад нэр төрлийн хүнсний зүйлийг иргэдэд бичгээр олгож байгаа аж. Дашрамд Завхан аймагт зайлшгүй хүнс тэжээлийн дэмжлэг туслалцааг авах шаардлагатай бүртгэгдсэн өрхийн гишүүдийн 804  нь хүүхэд  байгаа бөгөөд 114 өрх нь 2013 оноос тасралтгүй гурван жил энэ үйлчилгээнд хамрагдаж байсан өрхүүд байна. Харин өнгөрсөн жилээс хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлдэг өрхийн тоо 18-аар буурсан байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ