Доктор, профессор Н.Түүхбаатарын алдрыг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-03 10:11:04
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Батлан хамгаалах удирдлагын академи үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул тус академийн багш доктор, профессор Н.Түүхбаатарын алдрыг нь тэмдэглэх арга хэмжээ Мөрөн суманд болсон уулзалтаар эхэллээ.
Энэ уулзалтад Н.Түүхбаатар доктороос гадна Батлан хамгаалах удирдлагын академийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, бригадын генерал Н.Наран-Очир тэргүүтэй ажлын хэсэг, аймаг орон нутгийн удирдлагууд, Хилийн 0257-р ангийн хамт олон, "Хилчин харгуй" хамтлагийн уран бүтээлчид оролцлоо.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Хилийн цэргийн 0257-р ангид уулзалт ярилцлага, түүний төрсөн Их-Уул сум, 10 дугаар анги төгссөн Тариалан суманд мэдээлэл, сурталчилгаа зохион байгуулах юм.
Н.Түүхбаатар Зэвсэгт хүчинд 38 жил ажиллахдаа 12 жилд нь Батлан хамгаалах удирдлагын академид багшаар ажиллаж, 20 гаруй ном бүтээл, 80 гаруй гарын авлага гарган, Батлан хамгаалах удирдлагын академи төгссөн багш нараас анх удаа эрдмийн зэрэг хамгаалжээ.
Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ