Монгол Улсын 2016 оны төсвийг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Энэ үеэр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуралдаан даргалагч Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон тус бүрээр нь санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Ингэснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 25.4 хувь, нийт зардал7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувьтай тэнцэхээр хуулийг баталсан юм.
Мөн үеэр бусад ерөнхийлөн захирагч нарын төсвийг баталсан бөгөөд ийн ирэх оны Төсвийн тухай хуулийг баталснаар хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих юм. Түүнчлэн Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг баталлаа.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ