Баянзүрх суманд 320 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд ардын багш Ж.Нямсүрэнгийн нэрэмжит 320 хүүхдийн сургууль шинэ байрандаа орлоо. Санхүүжилтын улмаас дөрвөн жил царцсан байсныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 2016 оны улсын төсвийн тодотголд 731,4 сая төгрөг, 2017 оны улсын төсөвт 731,4 сая төгрөгийг тус тус тусгуулж, барилгын ажлыг үргэлжлүүлэн дуусгажээ.
Хэдийгээр шинэ сургуультай болсон боловч Баянзүрх сумын сургуулийн дотуур байр газар хөдлөлтийн улмаас дундуураа цууран хүүхдүүд амьдрах байргүй болоод байгаа юм. Иймээс ирэх оны улсын төсөвт 75 хүүхдийн дотуур байрны шинэ барилгын төсвийг тусгуулах саналаа Сангийн яаманд өгч, санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр анхаарч ажиллаж байна гэдгийг сургуулийн барилгын нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлж байлаа. Тус сумын нутаг дэвсгэр цэвдэгтэй, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг ажээ.

Б.Гантуяа