Түймэрт өртсөн малчдад дэмжлэг үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын нутаг Үет цэгээн, Эрээн толгой, Яргайт, Цогбадрах зэрэг газруудад өнгөрөгч сарын 30-ны өдөр хээрийн түймэр гарч, улмаар Баруун-Урт сумын наймдугаар багийн зарим малчны гэр, машин мотоцикль, аргал хөрзөн, таван айлын өвөлжөө шатжээ. Түймэрт өртсөн айл өрхүүдэд сумын ЗДТГ-аас тус бүр нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
“Сүхбаатар сумын нутагт гарсан түймэрт манай багийн таван өрхийн зургаан гэр, өвөлжөө хаваржаа, хашаа хороо өртлөө. Бидний зүгээс эхний ээлжинд түймэрт өртөж хохирсон малчиддаа тодорхой хэмжээний мөнгөн тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна. Мөн аргал түлээгүй болсон таван өрхөд “Нутгийн эрдэнэ” компани тус бүр гурван тонн нүүрсний буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Цаашид сумын бизнес эрхлэгчид, ард иргэдийн зүгээс хандив үзүүлэхээ илэрхийлээд байна” хэмээн наймдугаар багийн Засаг дарга Д.Гантөмөр ярив.
“10 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн үед түймэр гарсан. Түймрийн шалтгаан нь хадлангийн үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж малчид үзэж байгаа. Ер нь энэ намар манай нутагт долоон удаагийн түймэр гарлаа. Үүний зургаа нь хадлангийн үйл ажиллагаанаас, нэг нь хүний буруутай үйлдлээс болсон. Малчдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хадлангийн салаануудын үйл ажиллагааг маш сайн хянаж байх шаардлагатай байна. Сүүлийн түймрээр малчид багагүй хохирол амслаа. Орох оронгүй, малын хороогүй хэдэн малчид үлдэж байна. Ийм хүнд үед бидэнд дэмжлэг үзүүлж байгаа сумын ЗДТГ-ын хамт олондоо баярлалаа” гэдгийг наймдугаар багийн малчин М.Бямбацогт хэлж байна.

Т.Одончимэг