ОХУ-ын Спортын сайд хариу мэдэгдэл хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2015-11-14 10:45:47

МОСКВА. /Xinhua/. Олимпын наадам оролцох боломж ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдад байсаар байна гэж тус улсын Спортын сайд Виталий Мутко мэдэгдэв.

ОХУ-ын Хөнгөн атлетикийн холбооны олон улсын чанартай тэмцээнд оролцох эрхийг түр хассан шийдвэрийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо гаргасантай холбогдуулан тэрбээр мэдэгдэл хийсэн байна.

Тэрбээр, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн бие даасан зөвлөлийн хөндсөн асуудал гэх мэт хэд хэдэн мэдээлэлд ОХУ хариу мэдэгдэл хийх болно гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ