Төрийн дээд одон медалиар 28 иргэнийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-10 20:15:33
Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 38 дугаар зарлигаар нэр бүхий 28 иргэнийг төрийн дээд, одон медалиар шагнасныг Хэнтий аймгийн удирдлагууд “Хүндэтгэлийн өргөө”-нд гардуулан өглөө.

Энэ өдөр Хэрлэн сумын харъяат 11 иргэн төрийн дээд одон медалиа энгэртээ зүүсэн юм. Тодруулбал, Алтан гадас одонгоор Харгуй ТӨХК-ийн ахмад ажилтан С.Барчидгүнсэл, Хэрлэн сумын дөрөвдүгээр багийн өндөр настан Г.Цэнд, Хэрлэн сумын Өлзийт тосгоны "Энэрье тусалъя" бариа заслын төвийн дарга Ц.Энхээхүү, Хэрлэн сумын өндөр настан Ц.Мандаа нарыг шагнажээ.
Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар "Алтан-Одгэрэл" ХХК-ийн дэд захирал О.Алтантуяа, Хэнтий ЦТСС-ын ахмад ажилтан Т.Жаргал, Өлзийт тосгоны ЕБС-ийн ахмад багш И.Ичинхорлоо, Харгуй ТӨХК-ийн өндөр настан Ц.Мягмаржав, Өлзийт тосгоны "Атарчандгана" ХХК-ийн тракторчин Н.Чулуунбаатар, Хэрлэн сумын гуравдугаар багийн эрүүл ахуйн байцаагч С.Шүрэнцэцэг, Хэнтий ЦТСС-ын борлуулалтын нягтлан бодогч В.Энхтуяа нар тус тус шагнуулжээ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ