Энэ жилийн богийн төлд мялзангаас сэргийлэх вакцин хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-14 22:41:36
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн 16 суманд энэ жилийн бог малын төлд мялзангаас сэргийлэх вакциныг өнөөдрөөс  хийж эхэллээ.
Аймгийн МХГ, ОБГ, ХХААГ-ын МАА-н хэлтэс, сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн байцаагчид, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд гарч ажиллаж байна. Тэд энэ ажлыг 10 хоногийн хугацаанд хийж дуусгах ажээ. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн зун ган гачигтай байсны улмаас олон малчид өөр аймаг сумын нутаг, хилийн зурвас, дархан цаазат газар, отрын бүс нутгуудад отроор яваа бөгөөд тэдний малд тухайн сумынхан вакцины үйлчилгээ хийх ажээ. Харин Баянхонгор, Завхан зэрэг өөр аймгийн нутагт яваа малчдын малыг харьяа сумынхан нь очиж үйлчлэхээр зохион байгуулжээ. Нэг  сая 400 мянган малын тун вакцин ирсэн бөгөөд энэ жил 1290.0 мянган төл хүлээн авсан мэдээтэй байгаа ажээ. Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон ажлын хэсгийнхэн гүйцэтгэлд нь хяналт
тавин ажиллаж байна.
 
 Ш.Цоодол
Холбоотой мэдээ