УГЗ Ц.Чулуунбат урлагт зүтгэсэн 45 жилийн ойн тоглолтоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УГЗ Ц.Чулуунбат "BEST OF CHUKA-45" Оддын хүндэтгэлийн тоглолтоо энэ сарын 21-нд үзэгч, сонсогчдод өргөн барина.
Тэрбээр хэлэхдээ, “Монголын орчин үеийн хөгжмийн урлагт миний бие 1972 оноос өнөөг хүртэл даруй 45 жил уран бүтээлээ туурвин иржээ. Энэ хугацаанд туурвисан уран бүтээлээсээ эмхэтгэн хүндэтгэлийн тоглолтоо толилуулна” гэв.
Тоглолтыг С.Чимгээ, Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар хөтлөх бол “Харанга”, “Камертон”, “Freezone” хамтлаг оролцоно. Мөн МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа, СТА, Поп дива, дуучин С.Наран, С.Сэрчмаа, дуучин Б.Баярцэцэг нар ая дуугаа өргөх юм.
“The Corporate Hotel & Convention Centre”-т болох тоглолтын тасалбар нь 60, 80, 100 мянган төгрөгийн үнэтэй аж.
Дашрамд дурдахад, тэрбээр 2013 онд “Chuka & friends” Содон аялгуу амьд тоглолтоо хийж байсан бол 2016 онд “Амьдралын бэлэг” рок попын уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийж байжээ.

Ж.Болор