Барилгын материалын итгэмжлэгдсэн лабораторитой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дэргэд хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлээ гардан авлаа. Орон нутагт энэхүү лаборатори байгуулагдсанаар аймгийн хэмжээнд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэж буйгаас гадна Хөвсгөл аймагт баригдаж буй барилга, байшингууд чанартай барилгын материалаар баригдах үүнийг дагаад барилгын чанар сайжрах боломж бүрдэж байгаа юм.
Лаборатори нь 19 төрлийн багаж төхөөрөмжөөр 22 төрлийн сорилт, шинжилгээг хийж дүгнэлтийг орон нутагтаа гаргах болсноор барилгачид Улаанбаатар хот руу дүгнэлт гаргуулахаар цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрдэг байсан цаг ард үлдэж ажлыг түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус лаборатори туршилтаар амжилттай ажилласнаар орон нутагт баригдаж буй барилга байгууламжийн чанарт ахиц үр дүн гарсан учраас ийнхүү итгэмжлэгдсэн байна. Итгэмжлэгдсэн лаборатори Улаанбаатар, Ховд аймагт тус тус байдаг бол гурав дахь нь ийнхүү Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тус лабораториор ойролцоо аймгуудын барилга үйлдвэрлэгчид ч сорилт шинжилгээ хийлгэх боломжтой ажээ.

Б.Гантуяа