“Сэтгэлийн дэм” аян сарын турш үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 14:30:53

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр” жил бүрийн 12 дугаар сарын гурванд болдог тул уг өдрийг угтаж Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэс аймгийнхаа хэмжээнд нэг сарын аян зарлав.

Сарын аянаар аймгийнхаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бичил бизнесийг нь дэмжиж сурталчлах, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад туслахад чиглэжээ. Энэ хүрээнд иргэдийн бүтээл, бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж оюутнуудыг сайн дурын ажилд оролцуулан ТВ шоп худалдаа зохион байгуулах зэрэг олон нийтэд хүргэх олон ажлыг  ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж эхлэжээ.

Мөн энэ хугацаанд тус Хөдөлмөрийн хэлтсээс жил бүр зохион байгуулдаг уламжлалтай “Хөдөлмөрийн бүтээмж” сэдэвт дэвжээ тэмцээн зохион байгуулахаар болж энэ жилийн хувьд их дээд сургуулиудын оюутнуудыг хамруулахаар зарласан байна. Түүнчлэн Хөдөлмөрийн салбарын хууль тогтоомжийг сурталчлан таниулж оюутнуудыг хөдөлмөрийн харилцаанд оролцоход нь бэлтгэж олон нийтийн анхаарлыг хөдөлмөрийн салбарын үйл ажиллагаанд хандуулахад дэвжээ тэмцээний гол зорилго нь оршиж байна гэж төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвням ярилаа.

Уг дэвжээ тэмцээн энэ сарын 19-ний пүрэв гарагт Залуучууд театрт болох аж.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

 

 

Холбоотой мэдээ