Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл ажилдаа орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-18 17:42:05
Булган /МОНЦАМЭ/  Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган тусалж, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам болон хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож байна.
Мөн “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл”-ийг ажиллуулахаар АТГ, аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар гурван талт гэрээ байгуулж,  үйл ажиллагааг нь эхлүүллээ.
АТГ-ын мөрдөн байцаах албаны  дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн, Булган аймгийн ЗДТГ, ИТХ болон орон нутгийн төрийн байгууллагуудад авилгын эсрэг хуулийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авилын нөхцөл байдлыг тодорхойлох, “Авилгаас урьчилан сэргийлэх, олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. ХЗДХЯ, АТГ-ын хамтран баталсан “Авилгаас урьчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журам” байдаг. Энэ журмын дагуу тус аймагт судлагдсан гурван иргэнийг сонгон дэд зөвлөлийн гишүүнээр ажиллуулж эхэллээ. Дэд зөвлөл аймгийн хэмжээнд гарч байгаа шийдвэрт авилгын эсрэг хуулийн хэрхэн мөрдөж байгааг хянах үүрэгтэй юм гэж ярилаа.
Амралтын өдрүүдэд АТГ-ын ажилтнууд аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацааны аймгийн Засаг даргын Захирамж, Тамгын газрын даргын тушаал, байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ, тусгай зөвшөөрлийн журам, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хүний нөөцийн чиглэлээр хийсэн ажлыг шалгаж байна.
АТГ-ын ажлын хэсэг зарим сум, агентлагыг сонгон ажиллахаар төлөвлөж байгаа аж.
М.Батжаргал
Холбоотой мэдээ