Малчид гар утсаараа бэлчээрийн тухай мэдээллийг авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы 17 сумын 5000 гаруй малчин Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд цаг агаарын мэдээг гар утсандаа авч байна. Эдгээр малчид нь үүрэн телефоны жимобайл, скайтелийн утсаар дамжуулан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай урьдчилсан мэдээллийг өдөр бүр хүлээн авч байгаа ажээ.
Мөн тухайн багийнхаа түвшинд 130105 тусгай дугаарт сум, багийнхаа зип кодыг мессежээр илгээснээр зургаа хүртэл хоногийн болон болон сумын бэлчээрийн ургацын мэдээллийг мессежээр авч байна.
Түүнчлэн ОБЕГ-аас нийтэд мэдээлэх аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээг малчид хүлээн авч байна. Мессеж нь автомат системтэй бөгөөд ган, зудын аюулд нэрвэгдэх хамгийн өндөр магадлалтай Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан гэхчлэн 17 аймгийн 209 сумын малчид ашиглаж байгаа ажээ.
Сум, багийн зип кодыг http://zipcode.mn/list холбоосоор хандан авах боломжтой ажээ.

Б.Мягмарсүрэн