Чандманий айл өрхүүд усанд автах аюулд ойрхон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-11-24 14:16:21
 Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын нэгдүгээр баг буюу Чандманий Хиймэл нуурын далангийн хоолой цоорч ус алдаж эхэлсэн байна. Энэ дагуу Хот тохижилт, үйлчилгээний газрын хамт олон, “АЗЗА” төрийн өмчит компанийн ажилчидтай хамтран хоёр өдрийн турш ажиллаж нуурын далангийн хоолойд модон шаантаг хийж усыг нь тогтоосон байна.
Ингэснээр нэгдүгээр багийн айл өрхүүд усанд автагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чаджээ. Өнгөрсөн өвөл Чандманьд шар усны үер болж, тус багийн айл өрхүүд усанд автахад тулж, Улсын онцгой комиссыг хүртэл дуудаж байж аюулыг зайлуулсан юм. Гэвч энэ байдал давтагдахгүй гэсэн баталгаа алга байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ