Соёл, урлагийн ажилтнуудад зориулсан багц сургалт эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-27 11:09:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг энэ сарын 29-30-нд зохион байгуулна.
 
Чуулганыг угтаж БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, СУИС хамтран төлөөлөгчдөд зориулж энэ сарын 26-28-нд “Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил удирдахуйн шинэлэг хандлага” багц сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын нээлт өнгөрөгч ням гарагт буюу энэ сарын сарын 26-нд СУИС-ийн “Оюутан театр”-т боллоо.
 
Нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Г.Сүхбат нар үг хэлэв. Сургалтад аймаг, нийслэлийн соёл, урлагийн салбарын 300 гаруй төлөөлөгч хамрагдаж байна.
Ж.Болор
Холбоотой мэдээ