10 жил завсарласан урлагийнхан “Соёл урлаг-Үндэстний дархлаа” сэдвийн дор чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган маргааш Төрийн ордонд эхэлнэ.
2007 онд анх зохион байгуулснаас хойш 10 жил тасарсан энэхүү чуулганаар өнөөдрийг хүртэл хийсэн ажлын ололт үр дүн, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох юм.
“Соёл урлаг-Үндэстний дархлаа” уриан дор зохион байгуулах энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын талаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болдоос тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ, “2030 он хүртэл НҮБ-аас гаргасан тунхаглалд “Улс орны тогтвортой хөгжлийн үндэс суурь нь соёлын хөгжил” гэж тодорхойлсон. Монгол Улс НҮБ-ын гишүүн орон учраас энэ заалтыг зайлшгүй биелүүлэх ёстой. Соёл урлагийн чуулган 10 жил хуралдсанүй. Монголын соёл урлаг монголчуудын хэлдгээр шоовдорлогдож ирсэн. Хөрөнгө хуваарилахад хамгийн сүүлийн үлдэгдлийг нь авдаг байсан гэдгээс эхлээд сүүлийн 10 жилд соёл урлагийнхан бор зүрхээрээ л амьдарч ирсэн. Цалин мөнгө нэмээгүйг та бүгд мэдэж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн баримт бичигт “Үндэстний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа юм” гэж заасан. Тиймээс зөвхөн бид хоорондоо ярих биш, улс орон анхаарах цаг болсон. Дэлхийн хүн төрөлхтөн соёлоор дамжуулж өөрсдийн хөгжлийг тодорхойлж байна. Гэтэл бид сүүлийн 10 жилд зөвхөн уул уурхайгаар улс орныхоо хөгжлийг тодорхойллоо. Ингэж болохгүй. Бидэнд газрын доорх баялагаас илүү газрын дээр гайхамшигтай хөрөнгө оруулалт бий. Энэ бол соёл урлаг, бидний өвөг дээдсээс үлдээсэн үндэсний өв уламжлал, барж идэхийн аргагүй их хөрөнгө. Үнэхээр улс орон зөв бодлого явуулж, соёлын талаарх бодлогыг онцгой анхаарвал маш богино хугацаанд өндөр түвшинд хүрч чадна. Соёл орхигдсоноос болж залуучуудын хүмүүжил, гэмт хэргийн талаар ярьж эхэлсэн. Энэ бол соёлоо гээснийх. Энэ удаагийн чуулганаар “Соёл бол үндэстний дархлаа юм шүү” гэдгийг хоёр өдрийн турш чуулж хэлэлцэнэ.Түүнээс багш, эмч шиг цалин нэмээч, ажил хаяна гэхгүй. Бид өөрийн дуртай, хайртай, эзэмшсэн мэргэжлээрээ багахан цалинтай ч гэсэн бүтээл туурвилаа хийж чаддаг ард түмэн, уран бүтээлчид. Бидэнд төр онцгой анхаараач ээ, бидэнд буй алт эрдэнэсийг мөнгө болгооч ээ гэдгийг хүсээд байна. Энэ чуулган үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Чуулганыг угтан орон нутгийн соёл урлагийн ажилтнуудад сургалт зохион байгуулсан. Тэгэхээр бидэнд оюун ухааны талх, сэргэлт хэрэгтэй болжээ. Бид цуглаад зовлон, жаргалаа ярих цаг нь болжээ. 10 жил гэдэг урт хугацаа. Уул уурхайн салбарынхан жил бүр олон улсын цугларалт хийдэг. Харин бид яагаад болохгүй гэж. Тэгэхээр бид монголын хөгжлийн гадаа биш тэргүүн эгнээнд байх ёстой гэдгийг тунхагламаар байна. Түүнийг төр засаг ойлгож байгаа. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцож үг хэлнэ гэсэн. Соёл урлагийнхны ажил төрөл, ахуй амьдралын талаар судалгаа хийсэн байх. Магадгүй энэ Засгийн газар шийдэл гаргана гэдэгт итгэж байна” гэв.

Ж.Болор
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
15 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
16 цаг