Чойбалсан хотын хэмжээнд бичиг үсэг тайлагдаагүй 175 хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-28 17:02:59
Дорнод /МОНЦАМЭ/ Энэ оны 10 дугаар сарын байдлаар Чойбалсан хотын хэмжээнд бичиг үсэг тайлагдаагүй 175, бага мэдэгч 77 хүн байна.
Харин яг одоогийн байдлаар аймгийн хэмжээнд хичнээн үл мэдэгч байгааг тогтоосон дүн мэдээлэл алга байгаа юм. Гэхдээ тус аймгийн Насан туршийн боловролын төвөөс сумдад судалгаа явуулж эхлээд байгаа бөгөөд одоогоор 14 сумын гурав нь л дээрх судалгаатай холбогдох мэдээллээ ирүүлжээ.
Хамгийн сүүлд 2015 онд явуулсан судалгаагаар тус аймагт бичиг үсэг үл мэдэгч 15-38 насны 434 хүн байсан нь нийт хүн амын 0.5 хувийг эзэлж байжээ. Түүнчлэн бичиг үсэг бага мэдэгч 640 хүн байсныг БСУГ-ын архивын мэдээлэлд дурдсан байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ