ДЗОУБ нярайн эрүүл мэндийн тоног төхөөрөмжөөр тусаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын санхүүжилтээр Ховд аймгийн төвийн Буянт, Жаргалант, Баатархайрхан, Рашаант, Бугат зэрэг таван өрхийн эрүүл мэндийн төв, Манхан, Зэрэг, Дөргөн, Мянгад сумын эрүүл мэндийн төвүүд хүүхдийн жин, пульсоксиметр, нярайн жин үзэх хэмжүүр зэрэг тоног төхөөрөмжөөр хангалаа.
Мөн Мянгад сумын эрүүл мэндийн төвд 17,0 сая төгрөгөөр нярайн дулаацуулах ширээ, төрөх өрөөний тоног төхөөрөмж, Манхан сумын эрүүл мэндийн төвд 6,2 сая төгрөгөөр гэр сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Хүн амын эрүүл мэндийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг Дэлхийн Зөн олон улсын байгууллагын хамт олон, Норвегийн тусламжийн байгууллагын хамт олонд Ховд аймгийн Эрүүл мэндийн газар ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ.

А.Бямбасүрэн