Байгаль орчны газар шинэ байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар улсын төсвийн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр давхар шинэ байртай боллоо. Тус байрыг Хөвсгөл аймгийн "Идэр чандмань" компани гүйцэтгэсэн байна. Байрны барилгын ажил 2011 онд эхэлсэн бөгөөд төсөв санхүүгийн улмаас ажлын явц удааширч 6 жилийн дараа ашиглалтанд орлоо.
Тус аймгийн хэмжээнд Байгаль орчны салбарт 80 орчим иргэд ажилладаг бөгөөд шинэ байртай болсноор Дэлгэрмөрөн голын сав газар, Шишгэд голын сав газар, Сум дундын ойн анги нэг дор байрлаж иргэд байгаль орчны салбарын үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдлээ. Байгаль орчны газрын шинэ байрны нээлтэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, БОАЖГ-ын дарга Р.Жаргалсайхан болон үе үеийн удирдлагууд оролцлоо.

Б.Гантуяа