Хулгайн гэмт хэрэгт ажилгүй иргэд ихээхэн холбогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 18:21:05

Хөвсгөл аймгийн хэмжээнд оны эхний 10 сарын байдлаар хулгайн гэмт хэрэг өмнөх жилээс нэмэгдэж эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд холбогдох нь нэмэгджээ.

Эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд хулгайн гэмт хэрэгт холбогдож буй нөхцөл шалтгаан нь амьдралын түвшин доогуур, өрхийн орлогогүй улмаас хулгай хийхэд хүрсэн гэж тайлбарлаж байгаа гэнэ. Тус аймагт он гарсаар бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг 305 гарсны дотор мал хулгайлах хэрэг 118, хувийн өмчид халдсан хэрэг 128, авто тээврийн хэрэгсэл хулгайлах хэрэг 64 гарчээ.

Тээврийн хэрэгслийн хулгай буюу мотоциклийн хэрэг өмнөх оноос өссөн бөгөөд сүүлийн үед орон байрны хулгайн хэрэг өсөх хандлагатай байгаа гэнэ. 

Б.Гантуяа

Холбоотой мэдээ