Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх аян зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 18:24:36

Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан сарын хугацаатай аян зарлав.

Ирэх сарын 1 хүртэл үргэлжлэх аяны хүрээнд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах,бүртгэл мэдээллийг боловсронгуй болгохыг зорьж байна.

Энэ хугацаанд мэдээллийн баазад дотоод хяналт хийх, иргэд рүү  чиглэсэн хууль сурталчлах өдөрлөг уулзалт зохиож, санал гомдол, хүлээн авч шийдвэрлэнэ.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ