Мөрөн сум 14 багтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 18:31:14

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод өвлийн цагт 40 гаруй мянган иргэд амьдардаг ба жилээс жилд суурьшилт нэмэгдсээр байна.

Тус сум нь 13 багтай боловч сүүлийн үед шилжин ирэгсэд нэмэгдсээр 9-р баг хамгийн их хүн амтай болжээ. Тиймээс 9-р багийн иргэдийг 2 хувааж 14 дахь багийг шинээр байгуулах саналыг Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргаж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд өргөн мэдүүлж эцэслэн шийдвэрлүүлэхээр болжээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ