Мал тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-08 16:08:00
Дорноговь /МОНЦАМЭ/. 2017 оны жилийн эцсийн мал тооллого Дорноговь аймагт  12 дугаар сарын 07-нд эхэллээ.
Мал тооллого зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарч Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг ахалж ажиллаж байгаа бөгөөд таван чиглэлд хуваагдан хяналтын тооллого зохион байгуулж буй. Мөн мал тооллого зохион байгуулахаас өмнө бүх сумдын багийн Засаг дарга, Төрийн сангийн дарга нарын нэгдсэн сургалтыг зохион байгуулж мал тоолох аргачлал, тооллого зохион байгуулах талаар мэдээлэл өгсөн аж.
Хяналтын тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 15-ныг хүртэл зохион байгуулна. Дашрамд дурдахад Дорноговь аймаг 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор нэг сая, 752.9 мянган толгой мал тооллуулсны дотор 37.7 мянган тэмээ, 118.7 мянган адуу, 63.0 мянган үхэр, 758.4 мянган хонь, 775.2 мянган ямаа байжээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ