Зав тээврийн ноцтой осол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 09:49:25

Уржигдар зам тээврийн ослын улмаас хот руу чиглэсэн  орон нутгийн замд хэд хэдэн хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Зүүн чиглэлд гэхэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Замчдын овоо” гэх газар Дорнод аймгаас Улаанбаатарын чиглэлд явж байсан “Nissan” автомашин онхолдож жолооч 23 настай эрэгтэй Э, Өлзийт тосгоны харъяат 54 настай эрэгтэй Ж,  40 настай эрэгтэй М, дөрвөн настай эрэгтэй О нарын дөрвөн хүн газар дээрээ нас баржээ.

Цас орж цаг агаар хүйтэрч байгаа энэ үед орон нутгийн замд хурд хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой зорчихыг Орон нутгийн Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Б.Туяа

Холбоотой мэдээ